Парламентын зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүд оролцлоо

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Бангладеш Улсын Байгаль орчин, ой, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран  зохион байгуулсан “Ази, Номхон далайн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах, эрүүл мэнд, уур амьсгалын үйл ажиллагаанд парламентын гүйцэтгэх үүрэг оролцоо” сэдэвт  парламентын зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Н.Учрал нар оролцлоо. Мөн Бангладеш, Филиппин, Непал, Бутаны парламентын гишүүдийн хамтаар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүс нутгийн захирал Марко Тоскано-Ривалта нар оролцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.    Тус зөвлөлдөх уулзалт нь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож буй парламентын гишүүдтэй цаашид Ази, Номхон далайн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах ажлыг хэрхэн эрчимжүүлэх … Continue reading Парламентын зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүд оролцлоо